Үйлчилгээ

Өрийн санхүүжилт

Өрийн санхүүжилт нь бизнес эсвэл байгууллага өөрийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхийн тулд өрийн хэрэгсэл гаргах замаар хөрөнгө босгох арга юм. Бонд гарган санхүүжилт татсанаар үнэт цаас гаргагч нь үндсэн төлбөр болон бондын хүүг тодорхой заасан хугацаанд эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. Өрийн хэрэгслийг хаалттай болон нээлттэй хэлбэрээр гаргаж болно.

Нээлттэй бонд

Нээлттэй бонд гэдэг нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд санал болгож буй өрийн хэрэгсэл юм. Энэхүү өрийн хэрэгсэлд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид ямар нэгэн шалгуур тавигддаггүй ба хүн бүр хөрөнгө оруулах боломжтой.

МХБ-с нээлттэй бонд гаргах аж ахуйн нэгжид тавигдах шаардлагууд:

  • 14.1. Биржид Өрийн хэрэгсэл бүртгүүлэхээр өргөдөл гаргагч нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
  • 14.1.1. Биржийн хувьцааны бүртгэлийн I эсхүл II ангиллын шалгуурыг хангасан байх;
  • 14.1.2. Зээл, баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн болон шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх;
  • 14.1.3. Өмнө нь нийтэд санал болгон Өрийн хэрэгсэл гаргасан бол хоёр болон түүнээс дээш удаа Өрийн хэрэгслийн хүүгийн болон үндсэн төлбөрийг тогтсон хугацаанаас хоцроож, төлбөрийн тасалдал учруулж байгаагүй байх.
  • 14.2. Өрийн хэрэгсэл гаргагч нь өргөдөл гаргах үед энэ журмын 14.1-т заасан шалгуураас гадна дараах шалгуурын аль нэгийг хангасан байна. Үүнд:
  • 14.2.1 Үнэт цаас гаргагч нь үндсэн үйл ажиллагаагаа 3-аас доошгүй жил тасралтгүй эрхэлсэн байх ба Өрийн хэрэгслийн үндсэн болон хүүгийн төлбөрийг бүрэн төлж чадах хангалттай хэмжээний буюу үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа, эсхүл баталгаатай байх;
  • 14.2.2 Засгийн газраас бүхэлд нь баталгаа гаргасан байх;
  • 14.2.3 Дотоодын эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эрх бүхий байгууллагаар санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон байх. Дотоодын зэрэглэл тогтоох этгээд нь зэрэглэл тогтоох чиглэлээр 2-оос доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.

Нээлттэй бонд гаргахтай холбоотой зардлууд

Байгууллагын нэрҮйлчилгээний төрөл
Санхүүгийн Зохицуулах Хороо
  • Үнэт цаас бүртгэлийн хөлс
  • Улсын тэмдэгтийн хураамж
Монголын Хөрөнгийн Бирж
  • Өргөдөл хүлээн авч хянах хөлс
  • Үнэт цаас бүртгэлийн хөлс
  • Өрийн хэрэгслийн арилжааны шимтгэл
Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв
  • Өрийн хэрэгсэл хадгаламжийн хөлс
  • Өрийн хэрэгслийн арилжааны шимтгэл
Андеррайтер компаниАндеррайтерийн үйлчилгээний төлбөр
Аудитын компаниАудитын дүгнэлтийн төлбөр
Хуулийн фирмХуулийн дүгнэлтийн төлбөр

Хаалттай бонд

Хаалттай өрийн хэрэгслийг тодорхой шалгуур хангасан мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгох бөгөөд Биржийн бус зах зээл дээр арилжаалагддаг.

Бонд гаргагчид тавигдах шаардлага

  • Хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд эсхүл Олон улсын санхүүгийн байгууллага байх
  • Хүсэлт гаргахаас өмнө 1-ээс доошгүй жил тухайн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
  • Татан төвлөрүүлж буй хөрөнгийн зарцуулалт тодорхой байх
  • Санхүүгийн тайлан сүүлийн 1 жилийн хугацаанд аудитлагдсан байх

Бонд худалдан авагчид тавигдах шаардлага

  • Сүүлийн нэг жилийн сарын дундаж орлого нь 10 сая төгрөгтэй тэнцүү болон түүнээс дээш хэмжээтэй, эсхүл 500 сая төгрөгөөс дээш хэмжээний цэвэр хөрөнгө (хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгө, үнэт цаасны нийлбэр дүнгээс өр төлбөрийг хасах) тэй байх
  • Сүүлийн 1 жилийн турш дотоодын болон гадаадын зах зээл дээр үнэт цаасны арилжаанд оролцсон туршлагатай байх
  • Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 2.5 тэрбум төгрөгөөс доошгүй байх
  • Өөрийн хөрөнгийн хэмжээ 1 тэрбум төгрөгөөс доошгүй байх

Хаалттай бонд гаргах зардлууд

Байгууллагын нэрҮйлчилгээний төрөл
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо
  • Үнэт цаас бүртгүүлэх өргөдлийг хүлээн авах, хянах үйлчилгээний хөлс
  • Өрийн хэрэгслийн арилжаанаас
Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв
  • Үнэт цаасны бүртгэлийн суурь хураамж, ISIN дугаар олголт
  • Хадгаламжийн хураамж (жил)
Андеррайтер компани
  • Андеррайтерийн үйлчилгээний төлбөр

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чагдаржавын гудамж, САВ плаза, 705 тоот

Утас: 7011-4433, 89304433, 99072783

И-мэйл: info123@standardinvestment.mn

Баримт бичиг

Арилжааны апп татах

Стандарт инвестмент ҮЦК © 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.