Бидний тухай

Мэндчилгээ

Гүйцэтгэх удирдлагын багийн төлөөлөл З.Төрболд

Эрхэм хүндэт харилцагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, удирдлагууд, үе үеийн хамтран зүтгэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, хөгжиж байгаа үнэт цаасны зах зээлийн салбарт манай байгууллага нь санхүүгийн салбарын туршлагатай, мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байгаа ба бид иргэд, жижиг дунд бизнес эрхлэгч байгууллагуудад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.

Манай компани үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн шинэ шинэлэг санаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ нь ялангуяа та бүхний итгэл, хамтын ажиллагааны үр дүн юм.

Бид хамтдаа хөгжиж, эрсдэлээс хамаарч, шинэ боломжуудыг нээж, харилцагчдынхаа итгэлийг хадгалах үүрэгтэй. Ирээдүйд ч бидний хамтын ажиллагаа улам гүнзгийрэх бөгөөд бүтээлч чадамж, шинэчлэл, өсөлтөөрөө өөрсдөө бахархах болно гэдэгт итгэж байна.

Стандарт инвестмент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагын багийн зүгээс хамт олон, харилцагч, хамтран ажилладаг Монголын болон олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хамтрагч түншүүддээ цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Хүндэтгэсэн,

З.Төрболд

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чагдаржавын гудамж, САВ плаза, 705 тоот

Утас: 7011-4433, 89304433, 99072783

И-мэйл: info123@standardinvestment.mn

Баримт бичиг

Арилжааны апп татах

Стандарт инвестмент ҮЦК © 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.