Харилцагчийн туслах
1072 хувьцаа
Монгол Улсын Засгийн газар 2012 онд «Эрдэнэс Таван Толгой» ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4-р сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.
Та ҮЦТХТ дээр өөрийн биеэр бичиг баримттайгаа очин ногдол ашгийн мөнгөний үлдэгдэл байгаа эсэхээ шалгуулах боломжтой.
Та өөрийн 1072 хувьцааны үлдэгдэл болон ямар үнэт цаасны газар байгааг https://net.schcd.mn/registration/ сайтад регистрийн дугаараа бичин шалгах боломжтой. Стандарт Инвестмент ҮЦК дээр байгаа бол харилцах дансны мэдээлэл буруу байж болзошгүй.
Одоогоор зарах боломжгүй. Эрдэнэс Таван Толгой ХК нь биржийн арилжаагаар хувьцаа нь чөлөөтэй арилжаалагдах боломжтой үед өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарах боломжтой болно.